Манай сумын түүхээс
Хужирт
сум нь анх Илдэн бэйлийн хошууны хэсэг байжээ. 1725 онд Түшээт хан
аймгаас 19 хошуу таслан Сайн ноён хан аймгийг байгуулахад Сайн ноён хан
аймгийн харьяанд орж Хужирт Агь сум үүсчээ.
1931 онд Халуун-Ус сум нэртэйгээр Архангай аймгийн харьяанд байгуулагдаад 1934 оны 5 сард Өвөрхангай аймагт шилжин 5 баг, 575 өрх, 2281 хүн ам, 53725 толгой малтай Хужирт сум нэртэй байгуулагджээ.
Газарзүй
Хужирт сум нь Бат-Өлзий, Хархорин, Есөнзүйл, Өлзийт, Зүүнбаян-Улаан, Архангай аймгийн Хотонт сумтай хиллэх бөгөөд далайн түвшнээс дээш 1700-2360 м өргөгдсөн ойт хээрийн бүсэд багтах 171.78 мянган га талбайтай. Үүний дотроос 15030 га ой мод, 1175 га хадлан, тариалангийн талбайтай юм. Сумын төв нь Улаанбаатар хотоос 390 км, аймгийн төв Арвайхээрээс 90 км зайтай оршдог.
Шунхлай, Гуа, Шивээт, Өндөр-Сант зэрэг уул нуруу, Орхон, Хужирт, Тээл зэрэг голууд, Олон Бүрд, Хар Бүрд, Бөөрөг зэрэг нууртай.
Сумын төвдөө 39-60 хэмийн халуун рашаантай. Үүнд түшиглэж Хужиртын рашаан сувилал үйл ажиллагаагаа явуулдаг.
Мөн алт, нүүрс, вольфрам, гянт болд, боржин чулуу, барилгын материалын гол түүхий эд болох элс хайрга, тоосгоны шавар, шохойн чулуу зэрэг байгалийн баялагтай.
Ойдоо хус, хуш, шинэс, тоорой, улиас, бургас, монос, торлог зэрэг модтой бөгөөд самар, мойл, хад, нэрс, үхрийн нүд, тошлой, гүзээлзгэнэ зэрэг жимс ургана. Алтан гагнуур, цээнэ, тарваган шийр, өнгө бүрийн дэгд, нохойн хошуу, царван, таван салаа, цагаан уул цэцэг, сөд, цагаан төмс, аньс зэрэг эмийн ургамалтай.
Өвөлдөө 25 мм, зундаа 272 мм хур тунадас унадаг.
Хүмүүс
Хужирт сумаас төрсөн алдартнууд:
Д.Гончиг - Хөдөлмөрийн баатар
Д.Санжаа - Гавъяат багш
Д.Долгорсүрэн - Үндэсний бөхийн улсын заан
Д.Дагвадорж - Мэргэжлийн сүмогийн ёкозүна, хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин
Ё.Ишгэн - Үндэсний бөхийн улсын заан
Ц.Гомбосүрэн - Гадаад Харилцааны сайд асан, дипломатч
Г.Батхүү - Улсын Их Хурлын дэд дарга
Д.Сумъяабазар - Үндэсний бөхийн улсын аварга
Д.Баттөмөр - Гавъяат жүжигчин
С.Сэнгээ - Урлагийн гавъяат зүтгэлтэн

No comments:
Post a Comment