Tuesday, April 17, 2012

Зарлал

Өвөрхангай аймгийн Хужирт сумын оюутны зөвлөлөөс зохион байгуулж байгаа "Залуусын хавар" шоу тоглолт 2012 оны 4 сарын 20ны 17 цагаас Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөнд болно.

Тоглолтонд:
  • Хөгжмийн зохиолч Морин хуур наадмын тэргүүн Б.Бямбабаяр шавь нарын хамт
  • Ард түмний гавъяат дуучин Н.Төмөрхуяг
  • Шинэ залуу төрөн гарж буй хамтлаг, залуу дуучид (surppess)
  • СУИС-ын дуулаачийн ангийн оюутан залуус оролцоно
ТАХ: 3000төг

Tax-аа дараах утсуудаар холбоо барин авна уу? 89162476  88066311 96059288




Friday, April 13, 2012


Өвөрхангай аймгийн Хужирт сумын оюутны 

зөвлөлөөс зохион байгуулсан илтгэх урлаг 

мэтгэлцээны тэмцээны аврагуудыг танилцуулж 

байна.



Илтгэх урлагын тэмцээнд нийт 30 илтгэгч, Парламентийн хэлэлцүүлэг мэтгэлцээний 

тэмцээнд 28 баг оролцсоноос 

Илтгэх урлагын тэмцээнд


1-р байр Э.Отгонзаяа МУИС-НШУС

2-р байр Т.Тогтохбаяр ШУТИС

3-р байр Б.Буянбат МУИС-ХЗС

Парламентийн хэлэлцүүлэг мэтгэлцээний тэмцээнд

1-р байр Хөх чоно МУИС

2-р байр Berkly Шихихутаг

3-р байр U and B Шихихутаг

Тусгай байр: Secret гэрэгэ Шихихутаг

Тэмцээний шүүгчээр

Монголын лектор төвийн шүүгч: Б.Пүрэвсүрэн

Шихихутаг дээд сургуулийн багш: Д.Амарсанаа

Тод манлайлал ТББ-ын удирдагч: Д.Адъяа

Ивээн тэтгэгчээр

Монгол гэр Хужирт ХХК

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын 

институт


тэмцээнд байр эзэлсэн илтгэгчиддээ мөн идэвхитэй оролцсон нийт илтгэгч нартаа болон 


багууддаа сурлага хөдөлмөрийн амжилт хүсье.








Thursday, April 12, 2012


БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН, МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛНА



Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2012-2013 оны хичээлийн жилд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын түвшингийн сургалтад 100 оюутан, мөн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистрантур, докторантурт 110 хүнийг ӨМӨЗО-ы их сургуулиудад дараах чиглэлээр суралцуулна. Үүнд:
Бакалаврын сургалтад 

Өвөр монголын их сургуульд Хятад хэл утга зохиол, Аялал жуулчлалын менежмент, Олон улсын эдийн засаг, гадаад худалдаа, Электроник, Амьтан судлал, Харилцаа холбоо, Компьютерийн техник, Зам гүүрийн инженер, Зам тээвэр, Орчин тойрны дизайн;

Өвөр монголын багшийн их сургуульд Эдийн засаг, Хятад хэл, утга зохиол, Хот ба бүс нутгийн төлөвлөлт, Радио телевизийн найруулагч, Компьютерийн инженер, Газар зүйн мэдээллийн систем, Хүрээлэн буй орчны экологи, Биологи, Электрон мэдээллийн байгууламж**; 

Өвөр монголын хөдөө аж ахуйн их сургуульд Тэжээвэр амьтан судлал, Мал эмнэлэг, Хүнс судлал, хүнсний технологи, Хадлан бэлчээрийн агрономи, Ойн инженер, ХАА-н автоматжуулалт, механикжуулалт, ХАА-н эдийн засаг, менежмент, Цэцэрлэгжүүлэлт, Ой хамгаалал ба аялал жуулчлал**;

Өвөр монголын аж үйлдвэрийн их сургуульд Дулааны эрчим хүч ба хөдөлгөх хүчин, Механик, зураг төсөл ба автоматчилал, Химийн инженер ба хими технологи, Материал судлал, Барилгын инженер, Нэхмэлийн инженер, Уул уурхайн инженер, Металлургийн инженер, Байгаль орчны инженер, Үйлдвэрлэлийн менежмент;

Өвөр монголын үндэстний их сургуульд Монгол анагаах ухаан*, Монгол эм зүй*, Дүрс оношлогоо, Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан, Эдийн засаг, Компьютер ба хэрэглээ, Агрономи, Агроинженер, Машин үйлдвэрлэл, автоматжуулалт;

Өвөр монголын анагаах ухааны их сургуульд Хятад уламжлалт анагаах ухаан, Эмчилгээний анагаах ухаан, Рентген оношлогоо.

Магистрантурт

Өвөр монголын их сургуульд Ургамал судлал, Амьтан судлал, Микробиологи, Биохими ба молекул биологи, Биономикс, Физик, Физик электроник, Биофизик, Хими, Хэрэглээний хими, Математик, Байгаль орчин, Бэлчээр судлал, Нягтлан бодох бүртгэл, Банк санхүү, Аж ахуйн нэгжийн менежмент, Компьютерийн шинжлэх ухаан ба технологи, Программ хангамж, Мэдээлэл, харилцааны технологи, Зохион бүтээлт ба ухаалаг систем, Бүс нутгийн эдийн засаг, Иргэний хууль, Эрүүгийн хууль, Материалын физик ба хими, Аялал жуулчлалын менежмент, Урлаг судлал, Хөгжим судлал, Дүрслэх урлаг судлал, Хятад хэл шинжлэл, Хятадын орчин үеийн утга зохиол, Хэл шинжлэл**, Хятадын угсаатны хэл, утга зохиол**, Түүх**, Сэтгүүл зүй,** Угсаатан судлал**;

Өвөр монголын багшийн их сургуульд Сурган, заах арга зүй, Түүх, Ардын хөгжим, Антропологи, Социологи, Хэрэглээний математик, Амьтан судлал, Ургамал судлал, Газар зүй, Газар зүйн мэдээллийн систем, Дизайн, Хөгжим судлал, Дүрслэх урлаг, Улс төрийн эдийн засаг, Хүн ам, нөөц, байгаль орчны эдийн засаг, Бүс нутгийн эдийн засаг, Сургалтын технологи, Онолын физик, Боловсролын сэтгэл судлал, Сэтгэл судлал, Байгаль орчин судлал, Боловсролын эдийн засаг, менежмент, Газрын нөөцийн менежмент,  Органик хими, Коллоид шингэний физик;

Өвөр монголын хөдөө аж ахуйн их сургуульд Малын генетик, селекци ба үржүүлэг, Малын хоол тэжээл судлал, Мал аж ахуйн үйлдвэрлэл ба менежмент, Ерөнхий мал эмнэлэг, Малын урьдчилан сэргийлэх эмчилгээ, Клиникийн малын эмч, Ургамал судлал, Тарималжуулалт ба газар тариалан, Таримал ургамлын генетик ба селекци, Хүнсний ногоо судлал, Ургамлын эмгэг судлал, ХАА-н хортон шавьжийн хяналт, Ойн генетик ба селекци, Ойжуулалт, Ой хамгаалал, Ойн менежмент, Цэцэрлэгийн ургамал судлал ба ашиглалт, Экологи, Хөрс судлал, Ургамлын шим тэжээл, Бэлчээр судлал, Малын бордоо, тэжээлийн нөөц судлал, Зэрлэг амьтан, ургамлын хамгаалалт ба ашиглалт, Хөрс ба усны хамгаалалт, цөлжилтөөс сэргийлэх ба хяналт, Газрын нөөцийн менежмент, Машины дизайн ба онол, ХАА-н механикжуулалт, ХАА-н биологийн байгаль хамгаалал, эрчим хүчний инженерчлэл, ХАА-н электронжуулалт ба автоматжуулалт, Барилгын инженер, Хот, орон нутгийн инженерийн байгууламж, Ус судлал ба усны нөөц, Усны байгууламжийн инженер, Усны ашиглалт, хамгаалалт, ХАА-н ус, хөрсний инженер, ХАА-н усны байгууламж, Урлагийн дизайн, Материал боловсруулалт, Мод бэлтгэлийн технологи, Бүс нутгийн эдийн засаг, Үйлдвэрийн эдийн засаг, Удирдлагын шинжлэх ухаан ба инженерчлэл, Техникийн эдийн засаг менежмент, ХАА-н эдийн засаг менежмент, Ойн эдийн засаг менежмент, Хүнс судлал, ХАА-н бүтээгдэхүүний боловсруулалт ба агуулахын инженер, МАА-н гаралтай бүтээгдэхүүний баталгаатай үйлдвэрлэл, Компьютерийн хэрэглээний технологи, Микробиологи, Генетик, Дэвшилтэт биологи, Биохими ба молекул биологи, Исгэлтийн инженер, Малын дэвшилтэт биологи ба биотехнологи, Ойн инженер;

Өвөр монголын аж үйлдвэрийн их сургуульд Механик инженер, Нарийвчлалын тоног төхөөрөмж, Туршилтын ба хэмжлийн технологи, тоног төхөөрөмж, Тооцоолон бодох математик, Физик электроник, Механик, Цахилгаан эрчим хүч ба цахилгаан дамжуулалтын электорник, Хяналтын онол ба хяналтын инженер, Туршилтын технологи ба автоматжуулалт, Компьютерийн хэрэглээ, Химийн процессын механик, Химийн инженер технологи, Байгаль орчны инженер, Дулааны инженер, Эрчим хүчний тоног төхөөрөмж ба инженер, Шингэний тоног төхөөрөмж ба инженер, Материал судлал, Материалын боловсруулалт ба инженерчлэл, Архитектур, Хөрс судлал, Халаалт, газ нийлүүлэлт, хөргөлт, агааржуулалтын инженер, Хими ба будгийн технологи, Менежментийн шинжлэх ухаан ба инженерчлэл, Бизнесийн удирдлага,Цахилгаан эрчим хүчний системийн автоматжуулалт.

Докторантурт

Өвөр монголын их сургуульд Ургамал судлал, Амьтан судлал, Микробиологи, Биохими ба молекул биологи, Биономикс, Физик, Хэрэглээний математик, Хими, Биологи, Компьютер ба хэрэглээний технологи, Хятад хэл ба уран зохиол, Угсаатан зүй**, Хятадын үндэстний хэл, утга зохиол**, Түүх**;

Өвөр монголын багшийн их сургуульд Шинжлэх ухаан, технологийн түүх**;

Өвөр монголын хөдөө аж ахуйн их сургуульд Малын генетик, селекци ба үржүүлэг, Малын хоол тэжээл судлал, Ерөнхий мал эмнэлэг, Малын урьдчилан сэргийлэх эмчилгээ, Клиникийн малын эм, Ургамал судлал, Тарималжуулалт ба газар тариалан, Таримал ургамлын генетик ба селекци, Хүнсний ногоо судлал, Ойжуулалт, Ой хамгаалал, Ойн менежмент, Хөрс судлал, Бэлчээр судлал, Малын бордоо, тэжээлийн нөөц судлал, Зэрлэг амьтан, ургамлын хамгаалалт ба ашиглалт, Хөрс ба усны хамгаалалт, цөлжилтөөс сэргийлэлт ба хяналт, ХАА-н механикжуулалт, ХАА-н электронжуулалт ба автоматжуулалт, ХАА-н ус, хөрсний инженер, Мод бэлтгэлийн технологи, ХАА-н эдийн засаг менежмент, ХАА-н гаралтай бүтээгдэхүүний боловсруулалт ба хадгалалт, Малын дэвшилтэт биологи, Ойн инженер;

Тайлар: * гэж тэмдэглэсэн мэргэжлээр монгол, ** гэж тэмдэглэсэн мэргэжлээр монгол/хятад хэл дээр сурах ба Өвөр Монголын ХААИС-ийн докторантурын бүх мэргэжил хятад/англи, бусад мэргэжлээр хятад хэл дээр сурна. Тэтгэлэгт хамрагдах бүх хүмүүс хятад хэлний 1 жилийн бэлтгэлд суралцах эрхтэй. 

Нэг. Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдэд тавигдах шаардлага

1/ Бакалаврын сургалтад: Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа болон БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан 25 хүртэлх насны;

2/ Магистрантурт: бакалаврын зэрэгтэй, 2.8-аас доошгүй голч дүнтэй, 35 хүртэлх насны;

3/ Докторантурт: магистрын зэрэгтэй, 2.8-аас доошгүй голч дүнтэй, 40 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна.

Өмнө нь БНХАУ-ын Засгийн газар болон ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан бол дахин тэтгэлэг олгохгүй. Мөн өөр орны сонгон шалгаруулалтанд тэнцэж, тухайн орны Засгийн газарт материал нь хүргэгдсэн хүнийг сонгон шалгаруулалтанд оруулахгүй болно.

Хоёр. Бүртгэл

Монгол Улсад суралцагчид өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. МУИС, ШУТИС тус бүр 30 хүртэл, бусад их сургууль тус бүр 20 хүртэл, магадлан итгэмжлэгдсэн дээд сургууль, коллеж нь тус бүр 10 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, оюутан тус бүрийн 5000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

БНХАУ-д суралцаж буй бакалавр оюутан болон магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг 2012 оны 4 дүгээр сарын 24, 25-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 179 дүгээр өрөөнд бүртгэнэ.

БНХАУ-д суралцаж буй бакалаврын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс нь иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бэлтгэл ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтыг эх хувиар,  магистрантур, докторантурт суралцах хүсэлтэй хүмүүс нь иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, ажил байдлын тодорхойлолт, дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (500-аас цөөнгүй үгээр бичнэ), эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалтыг авч ирж бүртгүүлнэ. Хураамж: бакалавр 5000 төгрөг, магистрант болон докторант 7000 төгрөг.

Гурав. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг ӨМӨЗО-ны Боловсролын танхим, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яам хамтран зохион байгуулна.

Бакалавр оюутны сонгон шалгаруулалтын математикийн шалгалтыг 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 10.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 1, 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд тестийн хэлбэрээр зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй. Шалгалтад тэнцсэн хүмүүс ярилцлагад орно.

Магистрантур, докторантурт суралцахаар бүртгүүлсэн хүмүүсийн баримт бичигт үнэлэлт, дүгнэлт өгч шалгарсан хүмүүс мөн ярилцлагад орно.

Математикийн шалгалтын оноо болон ярилцлагад орохоор шалгарсан нийт хүмүүсийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 18.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамны гаднах самбар дээр зарлана. Ярилцлагыг 2012 оны 5 дугаар сарын 2-ноос 4-ний өдрийн 9.30 цагаас МУИС-ийн 2 дугаар байранд зохион байгуулна. Өрөөний дугаарыг тухайн үед нь зарлана.

Дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй хүмүүс нь ярилцлагад орохдоо иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар ангийн дүнгийн тодорхойлолт, БНХАУ-д хэлний бэлтгэл ангид суралцсан хүмүүс нь иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангийн сурлагын дүнгийн тодорхойлолт, мөн хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын гэрчилгээтэй бол эх хувийг авч ирнэ.

Ярилцлагын үр дүнг харгалзан сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 2012 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны гаднах самбар дээр зарлана.

БНХАУ-ын ЭСЯ болон ӨМӨЗО-ны Боловсролын танхим сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ. Урилга хүлээн авсан оюутан нь хүлээн авах талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэ шалгалтад тэнцсэн хүмүүс нь үндсэн сургалтад хамрагдана.

 
Замын зардлыг суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас санхүүжүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ БОЛОВСРОЛЫН ТАНХИМ
Дэлгэрэнгүй мэдээлэлийг www.mecs.gov.mn , 1-218 тоот өрөөнөөс ирж авна  уу.

Friday, April 6, 2012


Асашёорюү Д.Дагвадоржийн Их аварга цол хүртсэний 10 жилийн ойг тэмдэглэнэ

Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржид түүний төрөн гарсан Такасаго дэвжээнээс нь Монголын цагаан сарыг тохиолдуулан мэндчилгээ илгээжээ
“Япон улсын Мэргэжлийн сумо бөхийн хүндэт дэвжээнд 22 наснаасаа эхлэн 25 удаа түрүүлсэн таны бахдам амжилтын гараа эхэлсний 10 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Мэргэжлийн сумо бөхийн хөгжилд их аварга таны оруулсан хувь нэмэр үлэмж их гэдгийг цохон тэмдэглэе. Эрхэм таны сумогийн түүхэнд гаргасан их амжилтыг хүндэтгэн 2013 оны 1-р сард сумогийн 68 дахь их аварга төрөн гарсны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Сумо бөхийн холбоонд уламжлаад байгааг мэдэгдэхэд таатай байна” гэж мэндчилгээнд дурьджээ.        
Монгол улсынхаа нэрийг дэлхий дахинд дуурсгаж, Монгол эр хүний зориг, тэвчээр, бяр ухааныг зөвхөн Япон улсад төдийгүй бүх тив дэлхийд алдаршуулж чадсан их аварга Долгорсүрэнгийн Дагвадорж яг арван жилийн өмнө буюу 2002 оны 7-р сарын нагоё башёд анх удаа озэки цол, 11-р сарын Аки башёд анхны түрүүгээ авч байжээ. Мэргэжлийн сумо бөхийн Такасаго дэвжээнээс их аваргын энэхүү амжилтын гарааг билэгдэн мэндчилгээ дэвшүүлсэн нь цаанаа учир жанцантай аж. Тухайн үедээ тасраад байсан сумогийн их аваргын буухиа энэ үеэс шинээр эхэлж, сумогийн дэвжээнд Асашёорюү болон залуу озэки нараар манлайлуулсан цоо шинэ үе төрөн гарсан гэж судлаачид үздэг байна. Олон түмний итгэлийг дааж чадсан их аварга маань 2003 оны нэгдүгээр сарын Хацү башёд озэки Мүсоямаг даван сүмо бөхийн 68 их аварга цолыг хүртэж, Японы эзэн хааны цомыг анх удаа гарджээ. Түүний энэхүү түүхэн амжилтыг тэмдэглэн өнгөрүүлэх болсон нь Асашёорюү аваргын эзлэх орон зай сумогийн түүхэнд ямархуу нөлөөтэйг илтгэж буй хэрэг биз ээ. 
16 настайдаа Япон орныг зорьж Мэйтокү хэмээх спортын ахлах сургуульд элсэн орж, 1999 онд анхны башёд барилдах эрхээ авснаас хойш мэргэжлийн сумод 11 жил зодоглохдоо их аварга маань 669 даваа авч, Эзэн хаа­ны тэргүүн цомыг 25 удаа хүртэн сумо­гийн түүхэнд гуравдугаарт эрэм­бэ­лэгд­сэн юм. Мөн 2005 онд болсон зургаан башёд бүгдэд нь алгасалгүй тү­рүүлснээр бас нэгэн түүхэн дээд амжилтын эзэн болсон билээ. 
Сумогийн түүхэнд төдийгүй дэлхийд брэнд болсон цөөхөн Монгол хүний нэг нь Аса аварга. Түүний фэнүүдийг нэрлэвэл домогт Жэт Ли, Сэлин Дион, Вилл Смит, Шарон стоун, Францын ерөнхийлөгч Жак Ширак гээд олон арван алдартнуудын нэрс цуварна.

“Би Монгол хүн, Би Монголын их аварга” хэмээн омогшдог хүүгийнхээ алдар гавьяа, амжилт, хөдөлмөрийг Монголын төр үнэлж Монгол улсын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар цолоо хүртээсэн билээ.


Монголчууд IQ-гээрээ дэлхийд 5 дугаарт бичигджээ
Монголчууд IQ-гээрээ дэлхийд  5 дугаарт бичигджээ
Манай улс дэлхийн хэмжээнд сэтгэн бодох чадвараараа эхний 5-д багтсан сайхан мэдээ гарчээ. Их Британид төвтэй Олон улсын оюун ухааны судлах хүрээлэн дэлхийн улс орнуудын “IQ” хөгжил буюу оюун ухааны чадамжийн шинэ жагсаалт гаргасан байна.
Ричард Лин тэргүүтэй доктор, судлаачид дэлхийн 113 улсыг хамруулсан судалгааны ажлын хүрээнд энэхүү жагсаалтыг гаргажээ. Дэлхийн хамгийн өндөр IQ-тэй орноор Сингпур улсын иргэд 108 оноотой бичигдсэн бол түүний араас БНСУ 106, Япон 105, Итали 102, Исланд 102, Монгол 101 хувийн боловсролын түвшингээр бичигджээ.

Харин манай урд хөрш Хятад улс долоодугаарт буюу биднээс хоёр байраар хойно оржээ. Тэгвэл АНУ есдүгээрт бичигдсэн бол ОХУ тэдний ард жагссан байна.

Гэвч манай улс “IQ” оюун ухааны хөгжил, боловсрол эзэмших түвшингээр дэлхийн улсуудаас эхний тавдугаарт орсон боловч улс орны хөгжлөөр 110-т явж байгаа. 
Энэхүү жагсаалтыг эхний 10 байрт орсон улс орнуудыг жагсаавал :
1     Singapore     108
2     South Korea     106
3     Japan     105
4     Italy     102
5     Iceland     101
5     Mongolia     101
6     Switzerland     101
7     Austria     100
7     China     100
7     Luxembourg     100
7     Netherlands     100
7     Norway     100
7     United Kingdom     100
8     Belgium     99
8     Canada     99
8     Estonia     99
8     Finland     99
8     Germany     99
8     New Zealand     99
8     Poland     99
8     Sweden     99
9     Andorra     98
9     Australia     98
9     Czech Republic    98
9     Denmark     98
9     France     98
9     Hungary     98
9     Latvia     98
9     Spain     98
9     United States     98
10     Belarus     97
10     Malta     97
10     Russia     97
10     Ukraine     97

Thursday, April 5, 2012

2012 оны 4-р сарын 28-30 өдрүүдэд Арвайхээр хотноо аймгийн төрөлжсөн олимпиад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Мэдээлэл зүй
Сурагч:
1. Мэргэд сургуулийн сурагч М.Насанбат
2. Хайрхандулаан сумын ЕБС-ийн сурагч Р.Шийлэгтөмөр
3. Хужирт сумын ЕБС-ийн сурагч Г.Сайханбаяр
Багш:
1. Мэргэд сургуулийн багш Б.Даржаа
2. Арвайхээр сумын 1-р сургуулийн багш Б.Тайван
3. Хужирт сумын ЕБС-ын багш Г.Эрдэнэбат
Физик
9-р анги
1. Хархорин МГСС-ийн Д.Долзодмаа
2. Мэргэд сургууль М.Ариунтуяа
3. Арвайхээр-1-р сургуулийн Б.Хонгор
11-р анги
1. Баянгол сумын ЕБС-ийн сурагч Х.Сугарсүрэн
2. Хайрхандулаан сумын ЕБС-ийн сурагч Э.Сэрчиннямгял
3. Мэргэд сургуулийн сурагч Г.Долгорсүрэн
Багш
1. Арвайхээр сумын 1-р сургуулийн багш А.Энхбаатар
2. Мэргэд сургуулийн багш Г.Зууннаст
3. Арвайхээр сумын 2-р сургуулийн багш Ц.Оюун нар шалгарсан байна. Нийт багш сурагчиддаа баяр хүргэе.

Нийгмийн ухааны багшийн төрөлд
1. Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн багш Н.Бадам
2. Мэргэд сургуулийн нийгмийн ухааны багш Т.Цэрэндолгор
3. Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн багш М.Долгорсүрэн

Нийгмийн ухааны сурагчийн төрөлд
             1. Хархорин сумын ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Ү.Ичинхорлоо
             2. Хайрхандулаан сумын ЕБ-ын сургуулийн сурагч Б.Лхагвасүрэн
             3. Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн багш Ц.Сугармаа

Газарзүйн багшийн төрөлд
             1. Богд сумын ЕБ-ын сургуулийн газарзүйн багш Б.Азжаргал
             2. Хужирт сумын ЕБ-ын сургуулийн газарзүйн багш Г.Дулмаамаа
             3. Уянга сумын ЕБ-ын сургуулийн газарзүйн багш Ө.Дарханбат

Газарзүйн сурагчийн төрөлд
             1. Хужирт сумын ЕБ-ын сургуулийн сурагч Цогзолмаа
             2. Богд сумын ЕБ-ын сургуулийн сурагч Л.Зулбаяр
             3. Уянга сумын ЕБ-ын сургуулийн сурагчт Т.Нямсүрэн

Тэргүүн байранд шалгарсан багш, сурагчдадаа амжилт хүсье.

М-Си-Эс Группын "ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР" зарлагдлаа


М-Си-Эс Группын нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг олон төсөл, хөтөлбөрийн нэг, жил бүр уламжлал болгон зарладаг ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР-ийн 2012-2013 оны хичээлийн жилд тэтгэлэг олгох сонгон шалгаруулалт эхэллээ. Дотоодын их, дээд сургуульд амжилттай суралцаж буй гурав ба түүнээс дээш курсын бүх оюутанд нээлттэй уг хөтөлбөр энэ онд ес дэх жилдээ зохион байгуулагдаж байна.
Сурч мэдэх, сайн мэргэжилтэн болох хүсэл тэмүүлэлтэй, шилдэг тэргүүний оюутан залуусыг дэмжих зорилготой уг хөтөлбөрийн хүрээнд жил бүр 30 оюутныг сонгон шалгаруулж, нэг хичээлийн жилийн турш 800 мянган төгрөгийн мөнгөн тэтгэлэг олгодог. Мөн тэтгэлэгт хамрагдсан оюутнууд М-Си-Эс Группын харьяа аль нэг компанид үйлдвэрлэлийн буюу дипломын өмнөх дадлага хийх, сургуулиа төгсөөд тус группт ажиллах боломжтой болдог. ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР-ийг хэрэгжүүлж эхэлсэн 2004 оноос хойш нийт 230 гаруй шилдэг оюутан уг тэтгэлэгт хамрагдсанаас өдгөө олон залуус тус группын харьяа компаниудад ажиллаж, эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж явна.
М-Си-Эс Группын ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР-ийн шалгаруулалт нь тестийн шалгалт, бүлгээр ажиллах дасгал, ярилцлага гэсэн гурван үе шаттай бөгөөд сонгон шалгаруулалтанд оролцохыг хүссэн оюутнууд www.mcs.mn хаягаар бүртгүүлнэ үү. Шалгаруулалтын эхний үе шат болох тестийн шалгалт 4 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд МУИС, СЭЗДС, ХААИС, ШУТИС-КтМС-ийн хичээлийн байранд 09.00 цагт эхлэх бөгөөд шалгалтанд урьдчилан бэлтгэхийн тулдwww.mcs.mn хаягаар орж дадлагын тесттэй танилцах боломжтой. Харин 4 дүгээр сарын 26-ны өдөр 3 шатны шалгаруулалтаас сонгогдсон 30 оюутанд тэтгэлэг гардуулах, мөн амжилттай оролцсон 10 оюутныг ажлын байранд урих ёслолын ажиллагаа болно. Нийт оюутан залуусыг  ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР-т  идэвхтэй оролцохыг урьж байна.